|

“Nokia” 4G сүлжээгээ саран дээр нэвтрүүлнэ

Финландын харилцаа холбооны “Nokia” компани Сар луу дахин хүн илгээх NASA-гийн “Artemis” хөтөлбөрт ашиглах үүрэн холбооны дөрөв дэх үеийн сүлжээгээ  (4G, LTE) энэ онд Саран дээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Тус компанийн ерөнхий инженер Луиса де Теминьогийн мэдээлснээр, 4G сүлжээний тоног төхөөрөмжийг “SpaceX” сансрын хөлгөөр дэлхийн дагуул руу ойрын саруудад хийх нислэгээр хүргэх аж.

4G сүлжээг дамжуулах станцыг Сарны Өмнөд туйлын Шеклтон тогоонд суурилуулах бөгөөд эхний ээлжинд Сар луу ирэх онд хийх NASA-гийн жолоодлогот нислэгийн өмнө буугч модуль болон автомат ровер хооронд холбоо тогтооход ашиглана.

“Nokia” компани Саран дээр 4G сүлжээгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Монцаме

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *