ФОКУС ТББ: Хуурамч аккаунт нээж байгууллагын үйл ажиллагааг нь харлуулахаар оролдож байна
Нийгмийн эрүүл мэндийн Фокус ТББ-ын нэр, логог ашиглан цахим орчинд хуурамч аккаунт нээж үйл ажиллагааг нь харлуулах ородлого хийж байгаад няцаалт өгч, мэдэгдэл гаргаж байна.
2016 оноос тамхины хяналтын эрх зүйн орчинг сайжруулах бодлогын ухуулга нөлөөллийн ажил хийж замаар иргэдийг тамхины хор хөнөөл, дам тамхидалтаас сэргийлэх, өсвөр насныхныг тамхи татаж эхлэхээс урьдчилан сэргийлэх, улмаар тамхины тархалтыг бууруулахад хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор техникийн ажлын хэсэг байгуулагдан миний бие гишүүнээр ажиллаж олон улсад тамхины хяналтын бодлогоо ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид амжилттай нийцүүлсэн Евразийн бүс нутгийн улс орнуудын уламжлалт болон шинэ тамхины бүтээгдэхүүний зохицуулалт хийсэн туршлагаас суралцах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Гэтэл үндэстэн дамнасан томоохон тамхи үйлдвэрлэгчид, тэдгээрийн гар хөл бологсод бидний үйл ажиллагааг гуйвуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс авч хэрэгжүүлдэг олон тактикуудаа манай улсад хэрэгжүүлж хуулийг сулруулах, хууль батлуулах үйл явцад саад учруулахад чиглэгдсэн лоббиг хүчтэй явуулж хууль тогтоогч нарт нөлөөлөх, хуулинд нэмэлт өөрчлөлт боловсруулахад хөндлөнгөөс өөрсдийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг оролцуулах, хөлсний сэтгүүлчдийг ашиглан ажлын хэсгийн гишүүдийг харлуулах, янжуур тамхиныханд худалдагдсан мэтээр үндэслэлгүй гүтгэх гэх мэт башир аргыг хэрэглэсээр байна.
Бидний зүгээс янжуур тамхийг электрон тамхинаас хор багатай гэх мэдэгдэл хэзээ ч хийж байгаагүй бөгөөд харин бүх төрлийн тамхи хортой, никотин агуулсан тул донтуулах үйлчилгээтэй, электрон тамхины хувьд өсвөр насныхны дунд хэрэглээ нь өдөр ирэх тутамд нэмэгдсээр байгаа талаар мэдээлэл хийж яаралтай хуулийн зохицуулалтаа сайжруулах шаардлагатай талаар хууль тогтоогч, шийдвэр гаргагч нарт ухуулга нөлөөлөл хийсээр ирсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагын нэр, лого, пост зэргийг Tobacco Reduce project пэйжнээс хулгайгаар авч ашиглан цахим хуудас Нийгмийн эрүүл мэндийн Фокус ТББ-ын нэр, логог ашиглан цахим орчинд хуурамч аккаунт нээж үйл ажиллагааг нь харлуулах ородлого хийж байгаад няцаалт өгч, мэдэгдэл гаргаж байна.