Маргаашаас эхлэн нийтийн тээврийн богино эргэлтийн автобус явах чиглэлүүд

Маргааш буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн автобусны үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал, Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”, Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ 3 – Дүнжингарав худалдааны төв” гэсэн үндсэн чиглэлийг:

  1. Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”
  2. Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”
  3. Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”
  4. Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчилнө.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. Тухайн чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

зураг

зураг

зураг

зураг

Эх сурвалж: Нийтийн тээврийн газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *