ЭСЯ: Хилийн боомт нээгдсэнээс хойш 15 монгол иргэн БНХАУ-д хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа

Монгол Улс, БНХАУ-ын хооронд хилийн боомтоор иргэд зорчих хөдөлгөөн 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээгдсэнээс хойш Бээжин, Тяньжин, Шэньжэнь зэрэг хотуудад манай улсын нийт 15 иргэн хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг БНХАУ дахь Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Иймд БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхаарууллаа.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнийг учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг.

БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

1. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 341 дүгээр зүйлд зааснаар нэн ховор, ховордсон зэрлэг ан амьтан агнах, эсхүл эдгээр ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдах, тээвэрлэх, зарсан тохиолдолд таван жилээс дээш хугацаатай хорих шийтгэл, мөнгөн торгууль онооно;

Онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих, мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй. Ан агнуурын тухай хууль тогтоомж, ангийн хориотой бүс, ангийн хориотой хугацааг зөрчих эсхүл зэрлэг ан амьтны санг сүйтгэсэн тохиолдолд 3 хүртэл жил хорих, цагдан хорих, мөнгөн торгууль оногдуулна.

2. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, цөмийн материал, хуурамч мөнгөн дэвсгэртийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол долоон жилээс дээш хугацаатай хорих болон мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй, онц хүнд нөхцөлд хугацаагүй хорих эсхүл цаазын ял болон эд хөрөнгө хураах шийтгэлтэй.

3. БНХАУ-ын экспортлохыг хориглосон түүх соёлын эд зүйл, алт, цагаан алт болон бусад үнэт металл эсхүл импортолж, экспортлохыг хориглосон ховор зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол таван жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгуулийн шийтгэл онооно;

онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих ял эсхүл хугацаагүй хорих шийтгэл мөн эд хөрөнгө хураах шийтгэлтэй.

4. Ховор ургамал болон түүний бүтээгдэхүүн зэрэг БНХАУ-ын импортолж, экспортлохыг хориглосон эд барааг хууль бусаар хил давуулсан бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгууль онооно.

5. БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд “20,000 юань буюу 5,000 ам доллароос дээш валют”-ыг тус улсын хилээр бэлнээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хурааж, гарал үүслийг шалгах /ажлын 5 хоног/, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгодог. Хэрэв нэвтрүүлэх шаардлагатай тохиолдолд “тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хилээр нэвтрүүлэх, гаалийн мэдүүлэг бөглөх,

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *