ҮЙЛ ЯВДАЛ: “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулган болно
Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00-13.00 цагт: Төрийн ордонд: “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулган болно. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан мөн болно.
15.00-18.00 цагт: “Туушин” зочид буудалд: “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулганы хүрээнд төмс, хүнсний ногоо болон жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаантай. Утас:8810-1990.
10.00-11.30 цагт: “Диспетчерийн үндэсний төв”-д: ЖАЙКА-ийн дэмжлэгээр “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд RTDS симулятор хүлээж авах ёслолын үйл ажиллагаа болно.
10:00 цагт: БГД-ийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд:Тус дүүргийн ИТХ-ын АН-ын бүлэг Засаг дарга Ө.Сумъяабаатарийг огцруулсантай холбоотой мэдээлэл хийнэ. Утас: 9100-0017.
10.30 цагт: МҮЭ-ийн Холбооны байранд: Тус холбооноос цалин хөлс, хөдөлмөрийн маргаан, ажил хаялт зарласан нөхцөл байдал болон нийгмийн даатгалын багц хууль, ХАБ, эрүүл ахуйн сарын аян, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9914-9240, 9511-5380.
14.00 цагт: Спортын төв ордонд: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээний нээлт болно. утас: 9663-5753, 9928-5651.
18.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Монголын нэртэй, салбар салбарын 250 гаруй уран бүтээлч урилгаар оролцоно.
-“Блюмон” төвд: “Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.