|

Японд төрөлт буурч, хүн ам нь хэт хөгширснөөс сургуулиуд нь хаагдаж эхэллээ

Япон улсын хүн ам хөгширч, хүүхдийн төрөлт буурснаас орон нутгийн сургуулиуд хаагдаж эхэлжээ. Ганц Японд ч биш, хөрш Хятад, Өмнөд Солонгос улсуудад төрөлт буурсан нь эдийн засаг, нийгмийн хүнд асуудлын нэг болж эхэлсэн байна.

Тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида хүн амаа залуужуулах бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдээд буй ч, тоймтой үр дүнд хүрэхгүй байгаагийн илрэл нь орон нутгийн сургуулиуд хаагдаж буй үйл явдал болоод байна. 2022 оны байдлаар Япон улсад мэндэлсэн хүүхдийн тоо 800,000 хүрэхгүй хэмжээнд хүрсэн нь түүхэн доод үзүүлэлт болсон юм. Засгийн газрын тоо баримтаас үзвэл сүүлийн үед жил бүр орон нутгийн 450 орчим сургууль хаагддаг болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *