ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвидна

БИЛГИЙН ТООЛЛЫН 14 2023.04.04 / МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН
ГУРВАН ХӨХ ХАР ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 06.25-19.25
Барилдлага:
Шүтэн барилдлага:
Суудал: Гал
Аргын тооллын 4 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Харцага одтой, хар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments