ҮЙЛ ЯВДАЛ: “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлнэ
Гуравдугаар сарын 4-ний өдөр болох үйл явдлын тойм:
10.00 цагт: Нийсэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал болно.
10.00-12.00 цагт: ШУТИС-ийн номын санд: Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан “Зөв хооллолт-Эрүүл мэндэд” уулзалт сургалт болно.. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн судлаач, эрдэмтэн, багш нар монголчуудын хооллолт, эрүүл мэнд дэх нөлөөллийн судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 9910-6580.
10.00-16.00 цагт: Оросын соёл, шинжлэх ухааны төвд: “Барилгын салбарын сэргэлт” чуулга уулзалт болно. Утас: 8800-9917.
11.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Азийн хөгжлийн банк (АХБ) “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцуулна.
11.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс үйл ажиллагаа болон “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлнэ.
13.00-17.00 цагт: МҮЭ-үүдийн Соёлын төв ордонд: “ХАБ, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт болно. Энэ жилийн аяныг “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор тэмдэглэж байна.
14.00 цагт: “Нью Стар” студийн байранд: “Айзам-2” хамтлагийн “Зүрх сэтгэлийн минь дуунууд” тоглолтын талаар хэвлэлийн хурал болно. Утас:9928-5777.
-“Улаан гэр” галерейд: Баримтат гэрэл зургийн “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэн гарч байна. “Ц.Батзориг сан”-гийн 10 жилийн ойг угтан энэ сард хоёр үзэсгэлэн зохион байгуулж байна. Эхнийх болох “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнд 350 гаруй гэрэл зургаас 30 гэрэл зураг дэлгэжээ.