Говь-Алтай аймгийн удирдлага улсын физикийн олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшуулжээ

Улсын физикийн 34 дүгээр олимпиад Говь-Алтай аймагт 24 жилийн дараа зохион байгуулагдав. Уг олимпиадад Говь-Алтай аймгийн улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч А.Орхонтуул II байр эзэлж мөнгөн медаль хүртжээ.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар олимпиадад амжилт үзүүлсэн багш, сурагчдаа урамшуулсан байна.

Тодруулбал, мөнгөн медаль хүртсэн А.Орхонтуулд 15 сая төгрөг, сурагчийг бэлтгэж амжилттай оролцуулсан нэгдүгээр сургуулийн физикийн багш Б.Хишгээг 15 сая төгрөг, мөн Улсын физикийн хорооны “Ирээдүйтэй физикч” шагнал авсан нэгдүгээр сургуулийн сурагч Б.Цагаан-Уулыг таван сая төгрөг, бэлтгэсэн багш Б.Нацагдоржийг таван сая төгрөгөөр урамшуулж, Азийн физикийн 23 дугаар олимпиадад оролцох эрх авсан нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Хувьтөгөлдөрийн олимпиадад оролцох зардалд дэмжлэг үзүүлэх эрх олгожээ.

зураг

зураг

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *