Хорт хавдартай хэмээн буруу оношлогдож 35 жил тэмцсэн эр
Жефф Хеннисон гэх эр анх ердөө 15 настай жаал хүү байхдаа маш ховор тохиолдлын тархины хорт хавдраар оношлогдон, 2 жилийн нас үлдсэн гэх мэдээтэй нүүр тулжээ.
Гэвч тэрээр 35 жилийн дараа ч амьд сэрүүн байсан бөгөөд энэ тухай өнгөрсөн оны 7дугаар сард BBC NEWS сайт сурвалжлан нийтлэл гаргаж байсан юм.
Тухайлбал Жефф 1971 онд төрж, 15 нас хүрсэн жил ээ буюу 1986 онд ачааны тэрэгт мөргүүлэн 10 гаруй метр шидэгдсэн бөгөөд үүнээс шалтгаалан тархины доргилт авч, яаралтай мэс засалд оржээ.
Хэдийгээр мэс засал амжилттай болсон ч тэр өдөр Жефф өөр нэгэн аймшигт мэдээ олж сонссон нь тэрээр тархины маш ховор хорт хавдартай бөгөөд ердөө 2 жил л амьдарна хэмээн оношлогджээ.
BBC News сайтаас гаргасан түүний тухай нийтлэлийн дагуу маш олон хүмүүс Жеффтэй холбогдохыг хүсэж, анагаах ухааны ид шид, гайхамшиг хэмээн бодоод байсан ч энэ дундаас нэгэн эмчийн илгээсэн мэйл бүхнийг өөрчилсөн юм.
Тэрээр мэйлдээ “Миний өнгөрсөн жилүүдэд уг хорт хавдартай ажиллаж байсан хугацаанд минь ердөө 3 хүн л амьд үлдэж чадсан. Гэвч энэ гурван хүн гурвуулаа буруу оношлогдсон байсан юм. Та дахин нэг шинжилгээ өгөхийг хүсвэл надтай эргээд холбогдоорой” хэмээжээ.
Ийнхүү Жефф эргэн холбогдож, удалгүй дахин иж бүрэн оношилгоо хийлгэснээр тэр ердөө 35 жилийн өмнө машинд мөргүүлэхдээ авсан тархины доргилтын эмгэгээрээ өнгөрсөн жилүүдэд шаналж байсан ба ямар ч хорт хавдар байгаагүйг олж мэджээ.
Хэдий сайхан мэдээ ч гэлээ хүний амьдралын бүхэл бүтэн 35 жилийн хугацаа хуурамч өвчний оношоос болж айдас хүйдсээр дүүрэн байсан нь дэндүү гунигтай.
Тэрээр “Би өглөө бүр сэрээд, өнөөдөр л хорт хавдар минь намайг ялан дийлчих вий дээ гэж айдаг байлаа” гэсэн юм.
Үхлээс үргэлж зугтаж явсан өнгөрсөн 35 жилийн турш түүний ард ямар ч үхэл байгаагүй бололтой.
Эх Сурвалж: www.thepremierdaily.com