Д.Мөнх-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулахаар боллоо

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэллээ.

Шүүх хурлын эхэнд тэрбээр “Хөх хотод консулаар ажиллаж байх үетэй холбоотой хэрэг дээр хоёр өмгөөлөгчтэй байсан боловч нэгээс нь татгалзаж, нэг нь төрийн албан хаагч болохоор тангараг өргөсөн тул би өмгөөлөгчгүй болсон. Миний амьдралыг шийдэх чухал асуудал.

Цагдан хоригдож байгаа тул өмгөөлөгч авах боломжгүй байна. Гэр бүлийнхэн хүмүүс санал болгосон ч уулзаж үзэхэд нийцэхгүй байгаа. Иймээс шинээр өмгөөлөгч авах, хэргийн материалтайгаа танилцах боломжоор хангаж өгнө үү” гэв.

Түүний өмгөөлөгч Л.Баттогтохын зүгээс  консулаар ажиллаж байх хугацаанд гарсан мөнгөтэй холбоотой асуудалд  өмгөөлөл  үзүүлэх боломжгүй мөн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Түүнчлэн   үйлчлүүлэгчийнхээ учруулсан хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд төлөхөд бэлэн  гэдгийг  хэллээ.

Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр  шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж байна.

Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/хахууль авах/, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт/Хууль сахиулагчийг эсэргүүцэх/ тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *