ҮЙЛ ЯВДАЛ: Д.Монголхүүг хорьсон асуудлаар түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн мэдээлэл хийнэ
Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болох үйл явдлын тойм:
10.00 цагт: УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдана. АН-ын бүлгээс Сонгуулийн хуулийн төслөө танилцуулна.
11.00 цагт: Үндэсний номын санд: Унгарын алдарт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсний 200 жилийн ойн хүрээнд Унгарын ЭСЯ-наас санаачлан хэвлэн гаргасан “Эрх чөлөөний дууч Пэтөфи Шандор” шүлгийн номын нээлт болно. Утас: 9907-2224.
12:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: иргэн Д.Монголхүүг хорьсон шүүх хурлын явцын талаар түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.
15:00 цагт: ЦХХХЯ-нд: Хүний эрхийн болон олон улсын байгууллагууд, ТББ-уудын төлөөлөл “Шилэн” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учралтай уулзаж, төрийн ил тод байдлыг шаардаж ажиллах талаар санал солилцоно. Утас: 9910-3830.
-“Улаан гэр” галерейд: Баримтат гэрэл зургийн “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна. “Ц.Батзориг сан”-гийн 10 жилийн ойг угтан энэ сард хоёр үзэсгэлэн дэлгэж байна. Эхнийх болох “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнд 350 гаруй гэрэл зургаас 30 гэрэл зураг тавьжээ.