Япон улс “COVID-19”-тэй холбоотой хилийн хяналтын арга хэмжээнүүдээ цуцална
Япон улс “COVID-19”өвчний тархалтыг намжаах хүрээнд тавьж байсан хатуу хяналтуудаа цуцалж эхэллээ. Тухайлбал, хилийн чанадаас ирэх хүмүүст тавих шаардлагаа ирэх тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн цуцлахаар болсон тухай тус улсын Засгийн газраас мэдээллээ.
Зөвхөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах геномын тандалтын шинэ хөтөлбөрийг мөн нэгэн зэрэг эхлүүлэх ажээ.
Одоогоор хилээр нэвтэрч буй бүх иргэнд “COVID-19”-ийн вакцины гурван тунд хамрагдсан гэрчилгээ эсвэл 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх шаардлага тавьж байгаа юм.
Хилийн хяналтын арга хэмжээнүүдийг цуцалснаар аялал жуулчлал сэргэхэд тус дөхөм болно хэмээн үзсэн байна