Т.Доржханд: Бидний өргөн барьсан төсөл хэрэгжвэл сонгогдсон УИХ-ын гишүүд бодлого ярьдаг, өрсөлддөг болно
УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдаж буй. Хуралдааны үеэр АН-ын бүлгээс Сонгуулийн хуулийн төслөө танилцуулж, УИХ-ын даргад өргөн барьсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Уг хуулийн төсөл хэрэгжвэл парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогддог болно. 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогддог болсноор гишүүд өөр хоорондоо бодлогоор мэтгэлздэг, ярьдаг, сонгодог парламентын жишиг рүү орно.
Мөн эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хуулийн төсөлд тусгасан. 50 хувийн пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо өснө ” гэв.