Таксины жолоочийн амийг хөнөөж, цогцсыг машиных нь тээшинд нуугаад зугтсан этгээдийг баривчиллаа

Хоёр хоногийн өмнө автомашины тээшнээс хүлээтэй цогцос олдсон. Хэргийн мөрөөр Булган аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан баг шуурхай ажиллаж сэжигтэй гурван этгээдийг баривчилжээ. Тодруулбал, 23-28 насны А, С, Б нар бүлэглэн энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй байна. Тэд Эрдэнэт хотоос такси барьж Булган аймгийн Орхон сум руу хөдөлжээ. Замдаа жолооч 63 настай иргэн Г-тэй маргалдан хүлж, улмаар амь насыг хөнөөж автомашины тээшинд нь хийж орхисон байна.
Сэжигтнүүд хэрэг үйлдсэнийхээ дараа дахин Эрдэнэт хотод ирж такси барьсан бөгөөд жолооч 60 настай Б-г дээрэмдэн, 2 сая төгрөг өгөхийг шаарджээ. Сэжигтэй этгээдүүд таксины жолоочийг хүлж тээшинд нь хийж, мөн гэр бүлтэй нь холбогдон айлган сүрдүүлэх замаар 200 мянган төгрөг дансаар шилжүүлэн авчээ. Тэд гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Хөвсгөл аймгийн чигт буюу Түлүүгийн даваа орчимд явахад нь мөрдөгчид саатуулсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *