“Цахим гавных нь цэнэг дууссанаар шалтаглаж, Д.Монголхүүг хорьж байна, бид давж заалдана”
Д.Монголхүүг хорьсон асуудлаар түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн мэдээлэл хийж байна. Түүний өмгөөлөгч ийн ярив.
“Д.Монголхүү өнөөдөр шоронд орох хэмжээний гэмт хэрэгтэн мөн үү. Түүнийг заавал шоронд оруулж хүмүүжүүлэх шаардлагагүй. Тэр цахим гавны цэнэг нь их муу юм билээ. Цэнэг нь дууссаныг санаатайгаар гаваа тайлахыг оролдсон гэж мэдээлж байна. Бид давж заалдана гэж бодож байгаа. Шүүх хэт нэг талыг барьж байна. Д.Монголхүүг согтуурсан гэж байна. Дүүрэгтээ л байвал тэр хүн согтуурна уу үгүй юу хэнд хамаатай юм бэ. Санаатайгаар олонд харлуулж байна. Д.Монголхүү бага насны дөрвөн хүүхэдтэй. Баривчлах үеэр түүний хуучны мэс заслын шарх сэдэрсэн. Нуруу гэмтэлтэй.” гэв.