Ч.Хүрэлбаатар: Монгол улс 14 сая тонн нүүрс экспортолсон
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай мэдээллийг танилцуулж байна. Өнөөдөр:
–Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
–Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
–Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл,
–Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ,
–Төрийн албан хаагчийн тоог үндэсний нийт ажиллах хүчний тоотой уялдуулан тооцох асуудлын талаар,
–Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн талаар зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцсэн юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
“Олборлохоос эхлээд хилээр гаргуулах бүх экспортыг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж 863 гэрээний дагуу Монгол улсын нүүрс экспортлогдож байна. Монгол улс 14 сая тонн нүүрс экспортолсон. 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдэж гарсан. Нүүрстэй холбоотой асуудлаар авч буй Засгийн газрын ажил үр дүнгээ өгч байна. Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Биржэд бүтээгдэхүүн оруулахдаа өрсөлдөөн гаргаж байна. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний биржээр гаргах тухай яригдаж байна.