Ч.Хүрэлбаатар: Инфляци 10.6 хувь болж буурсан, бага ч болов буурсан нь сайн мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай мэдээллийг танилцуулж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
“Олборлохоос эхлээд хилээр гаргуулах бүх экспортыг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж 863 гэрээний дагуу Монгол улсын нүүрс экспортлогдож байна. Монгол улс 14 тонн нүүрс экспортолсон. 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдэж гарсан. Нүүрстэй холбоотой асуудлаар авч буй Засгийн газрын ажил үр дүнгээ өгч байна. Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Биржэд бүтээгдэхүүн оруулахдаа өрсөлдөөн гаргаж байна. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний биржээр гаргах тухай яригдаж байна. Монгол улс 3 сарын байдлаар инфляцын 10.6 хувь болж буурч байна. Инфляци аажмаар ч гэсэн буурч байгаа нь үр дүнгээ өгч байгаа хэлбэр юм. Үүнийг эерэг зүйл гэж харж байна” гэв.