“Солонгост хэлний бэлтгэлд суралцуулна” хэмээн хуурч, 405 сая төгрөг залилжээ
Иргэн У “Yuhak center” фейсбүүк хуудаснуудад “Бүгд Найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар байршуулжээ.
Улмаар 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны оны хоёрдугаар сарыг хүртэлх хугацаанд холбогдсон нийт 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилан мэхэлж, авсан байна.
Уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн иргэн У-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шүүхээс тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: ЦЕГ