Гаднын хэвлэлд Т.Бадамжунайн баривчилгааг онцолжээ

Филиппиний Засгийн газрын мэдээллийн “The Philippine News Agency” Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн баривчилгааны тухай мэдээлжээ.

Тус агентлагийн сайтад:

“Авлигын хэргээр эх орондоо эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын сайд асан 67 настай Т.Бадамжунайг цагаачлалын алба мягмар гарагт албадан гаргаснаа зарлалаа. Т.Бадамжунайг Монголын цагдаагийн газартай хамтран Сэбү хотоос баривчилсан талаар Цагаачлалын албаны тагнуулын дарга Фортунато Манахан мэдэгдэв.

Цаашид саатал, чирэгдэл учруулахгүйн тулд Т.Бадамжунайг Монголын эрх баригчдын хүсэлтээр Сэбү мужийн Мактан арлаас Korean Airlines компанийн нислэгээр мягмар гарагийн орой албадан гаргасан” хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: gogo

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *