БНСУ-д Maxim кофег зах зээлээс эргүүлэн татаж эхэллээ
Dongsuh Foods компани Чанвон дахь үйлдвэртээ хийсэн “Maxim Mocha Gold” кофенуудаа зах зээлээс санаачилгаараа эргүүлэн татаж эхэлжээ.
Тус компани Maxim Mocha Gold-ын 600 грамм болон бусад долоон төрлийн савлагаатай кофе нь силиконы агууламжтай байж магадгүй хэмээх мэдээллийг өгсөн юм. Үйлдвэрлэлийн явцад кофены хольц бэлтгэхэд силикон ашигладаг бөгөөд уг бодис нь шингэн төлөвт байдаг учир хэрэглэгчид амархан анзаарч болохоор хэмээжээ.