Сураггүй алга болсон хүүг малынхаа хашаанд унтаж байхад нь олжээ

Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хүүг малынхаа хашаанд унтаж байхад нь олсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн “Донгой”-н 2 дугаар гудамжинд /сумын  төвд/ бага насны хүүхэд дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 20:00 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 07-ны өдрийн 01:17 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус суман дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Сонгино сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд долоон настай Т хүүг 7-ны өдрийн 02:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:30 цагт малынхаа хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *