ТОДРУУЛГА: Маскны чанар МХЕГ-ын ХЯНАЛТААС ГАРЧЭЭ

Нийтээр хэрэглэж буй нэг удаагийн маскнаас туузан хорхой гарч ирж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан нь иргэдийг багагүй бухимдуулаад байна.

Бид энэ талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас тодруулахад, “Одоогоор бид өөрсдийн лабораторид хяналт, шинжилгээний ажлыг хийж байна. Хариу 7 хоногийн дотор гарна.

Тэр хүртэл бид мэдээлэл өгөх боломжгүй. Цар тахалтай холбоотойгоор аж ахуй нэгжүүдээс гадна, хүссэн хүн бүр маск оруулж ирэн борлуулах боломжтой болсон тул бид тэр бүрчлэн шалгах боломжгүй байдалд хүрсэн” гэх мэдээллийг өглөө.

Энэ нь иргэдийн халдвараас гол хамгаалах хэрэгсэл болоод буй маскний чанар нь МХЕГ-ийн эрх мэдлээс давсан зүйл болоод буйг илтгэж байна.

Тэгвэл иргэд цар тахлаас хамгаалахын тулд ямар маскийг сонгох талаарх зөвлөмж болон, маскний стандартын талаар “Мөнхийн тун” фарм үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнээс тодрууллаа.

-Эмийн сангуудад маш олон төрлийн маск худалдаалагдаж байна. Тэгвэл коронавирусын халдвараас хамгаалах маскний стандарт юу вэ? 

-Дотоодын халдвар ихэсч буй нь масктай холбоотой. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш дорой байна гэсэн үг. Маск нь өөрийн гэссэн стандарттай бүтээгдэхүүн юм.

Хамгийн чухал нь маскны хамгаалах хэрэгсэл буюу шүүлтүүрнээс хамааралтай байна. Шүлс үсрэхээс хамгаалсан гурван давхар маскийг хамгийн хямдаар борлуулж, иргэд түгээмэл хэрэглэж байна.  Гэтэл коронавирус нь бидний үсний ширхэгийг 380 дахин хуваасантай тэнцэхүйц хэмжээний жижиг биет вирус юм.

Тэгэхээр уг маскаар чөлөөтэй нэвтрэх боломжтой. ДЭМБ-ын мэдээлснээр шүүлтүүрний шаардлага нь 98 хувиас дээш байх ёстой.

– 98 хувиас дээш байгааг иргэд сонголт хийхдээ хэрхэн мэдэх вэ? 

– Коронавирусээс 98 хувь хамгаалах маскийг гаднаас нь хараад таних боломжгүй. Микробиологийн шинжилгээгээр л мэдэгддэг.

Үнийн хувьд харьцангуй өөр худалдаалагдаж байдаг. Эрсдэлтэй орчин буюу халдвартай хүний дэргэд хоёр цаг тутамд маскаа солих ёстой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *