Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Сөүл хотод боллоо

“Монголд үйлдвэрлэв 2023, БНСУ-д” үзэсгэлэн худалдаа энэ сарын 7-15-ний өдрүүдэд Сөүл хотод боллоо. Үзэсгэлэнд 20 гаруй аж ахуй нэгж байгууллагын 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оролцов.

Үзэсгэлэнгийн нээлт 4 дүгээр сарын 7-нд болж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд, хатагтай Э.Сарантогос, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Сөүл хотын Дунгдэмүнг дүүргийн Засаг дарга И Пир Хён, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин, “Иргэдийн хүч нам”-ын дарга Ким Гён Жин болон албаны бусад хүн оролцлоо. Хүндэт зочид Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнээс худалдан авалт хийснээс гадна бүтээгдэхүүний чанар, стандарт, загвар дизайн дэлхийн түвшинд хүрсэн болохыг арга хэмжээний үеэр онцолжээ.

Үзэсгэлэнд:

  • Ноос, ноолууран бүтээгдэхүүн,
  • Арьс, ширэн бүтээгдэхүүн,
  • Монгол үндэсний хувцас,
  • Бэлэг, дурсгал,
  • Хүнсний бүтээгдэхүүн хэмээн төрөлжүүлэн дэлгэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *