Амбер Хард экс нөхөр Жонни Депп-д хандан юу гэж хэлэв?
Өнгөрсөн хугацаанд нэгнээ ээлж дараалан шүүхэд өгч, хүчирхийллийн хэрэгт буруутган өрсөлдөж байсан Амбер Хард болон жүжигчин Жонни Депп нарын маргаан хоёр ч удаа шийдвэрлэгдэн зогссон бөгөөд аль алинд нь Амбер Хард ялсан юм.
Ингэснээр Жонни Депп эхнэрээ бие махбодын хүчирхийлэл төдийгүй сэтгэл санааны хүчирхийлэлд амьдруулж, 12 ба түүнээс олон удаа аюултай байдалд оруулж байсан нь нотлогдоод байсан билээ.
Тэгвэл өчигдөр буюу 3 дугаар сарын 31-ний өдөр Амбер Хард өөрийн инстаграм хуудсан дээр 5 жилийн өмнө, Жонни Деппийн хэргийг шүүхэд өгч буй өдрөө болон 2020 онд ялалт байгуулаад гарч буй үеийнхээ зургуудийг нийтэлжээ.
Эхний зураг дээрх түүний царайнд Жонни Деппийн үлдээсэн хүчирхийллийн шарх тод харагдаж байсан бол 2020 оны зураг дээр тэрээр адилхан даашинзаа өмсөж, маск зүүсэн байлаа.
Мөн зургийнхаа тайлбар хэсэгт “ 1 даашинз, 4 жилийн зайтай.Заримдаа өмссөн хувцсаа дахин давтаж өмсөх хэрэгтэй шүү” хэмээн бичжээ.
Эх Сурвалж: www.people.com