Монгол иргэд хилийн чанадад гэмт хэрэг үйлдэх нь 50 хувь өсчээ
Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэргийн товч мэдээг танилцууллаа. Тухайн мэдээллээр цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд 10.167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 7144 гэмт хэрэг орон нутагт 3017, хилийн чанадад 6 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 1015 хэрэг, орон нутагт 385 хэрэг, нийслэлд 632 хэрэг, хилийн чанадад 2 хэрэг тус тус бүртгэгджээ.