Гэр хорооллууд шинэ автобусны буудалтай болж, цахилгаан автобусууд нэмэгдэнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ жил 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаагийн 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус байна. Дөрөвдүгээр сарын 26-н гэхэд цахилгаан автобуснууд үйлдвэрээс гарч эхэлнэ. Дизель автобуснуудын хувьд тавдугаар сарын дундаас үйлдвэрээс гарч, зургадугаар сарын 1-нд дунд оврын болон цахилгаан  автобуснууд орж ирэхээр төлөвлөсөн байна.

Хотын дарга автобуснууд нэгдсэн стандарттай байх ёстойг онцолж байлаа. Мөн автобусны буудлын шинэчлэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Энэ жил гэр хорооллын бүсэд автобусны 200 буудлыг шинэчлэхээр төлөвлөсөн. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байгаа” гэв.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Similar Posts

One Comment

  1. фааак гэж… юун 600 дизель вэ? Агаарын бохирдол юу болох вэ хар усан толгойнуудаа? Дэлхий даяар дизель байтугай бензин машмнаас татгалзаж байхад арай дүнхүү пизданууд юмдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *