УБТЗ-ын удирдлагууд Хөх хотын төмөр замынхантай тээвэр, галт тэрэг солилцоонд тулгамдаж буй асуудлаар уулзжээ

УБТЗ болон Хөх хотын төмөр замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга нарын уулзалт энэ сарын 7-нд Замын-Үүд өртөөнд боллоо. Уулзалтаар хилийн өртөөдийн тээвэр зохион байгуулалт, галт тэрэг солилцоо бусад тулгамдаж буй асуудалтай газар дээр нь биечлэн танилцаж,  хамтран шийдвэрлэхээр санал солилцсон  байна.

Өнгөрсөн онд зохион байгуулсан хөрш төмөр замуудын хилийн зөвлөгөөнөөр Замын-Үүд – Эрээн өртөөний өргөн царигаар хоногт 15, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон.

Үүнийг тогтмолжуулах, шаардлагатай тохиолдолд хилийн өртөөдийн дарга нар харилцан тохиролцож, 16 хүртэлх галт тэрэг солилцох боломжтой гэдэгт талууд санал нэгдэв. Мөн Замын-Үүдийн нарийн царигийн өртөөг цахилгаанжуулахад Хөх хотын төмөр замын зүгээс холбогдох зураг төслийн байгууллагатай холбож өгөхөө илэрхийлсэн.

Энэхүү уулзалтын дараагаар УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан Эрээн өртөөний хэтийн төлөвлөлт, хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, зарим ачиж буулгах талбайн ажилтай танилцлаа.

2022 онд БНХАУ-ын тал Эрээн-Жининь хоорондын замд 12 зөрлөг шинээр барьж, ашиглалтад оруулсан бөгөөд тухайн хэсгийн тээх, нэвтрүүлэх хүчин чадал төлөвлөсөн хэмжээнд хүрсэн гэдгийг хэлж байв.

Энэ хүрээнд Жининь хойд өртөөнөөс Замын-Үүд хүртэл жижиг илгээлтийн тээврийг зохион байгуулах талаар Хөх хотын төмөр замаас санал тавьсан. Уулзалтын төгсгөлд талууд УБТЗ болон Хөх хотын төмөр замын дарга нарын уулзалтыг ирэх сард багтаан хийхээр товлосон бөгөөд тодорхой хугацааг Гадаад харилцааны албаны шугамаар тохиролцох аж. Дашрамд дурдахад, УБТЗ Замын-Үүд – Эрээн хилийн гарцаар дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хоногт 15-аар долоо, 14-өөр нэг, 16-аар нэг галт тэрэг хүлээлгэн өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *