ЗУРХАЙ: Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

2023.4.12, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22
ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.4.12, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 06.10-19.37
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments