Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Засгийн газраас хэрэгжүүлж буй ШҮҮР ажиллагааны хүрээнд төрөөс давхар цалин авч байгаа албан хаагчдын судалгааг гаргаж, тодорхой албан тушаалтныг чөлөөлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэс, металийн группийн захирлаас Х.Бадамсүрэнг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Мөн 2010 оноос хойш Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн буй Ерөнхийлөгч асан Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж.