Х.Бадамсүрэнг “ШҮҮРДЭВ”
Засгийн газраас хэрэгжүүлж буй ШҮҮР ажиллагааны хүрээнд төрөөс давхар цалин авч байгаа албан хаагчдын судалгааг гаргаж, тодорхой албан тушаалтныг чөлөөлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэс, металийн группийн захирлаас Х.Бадамсүрэнг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Түүний хувьд 2022 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн даргаар томилогдож байсан юм.
Мөн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.