|

Б.Цэнгэл: Л.Наранбаатар захирал архи дарс уухаараа хэдэн өдөр алга болдог, тийм хүн надад хэрэггүй

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар(ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл “Хөтөл Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Л.Наранбаатар захирал болон тухайн компанийн 30 гаруй ажилтны мэдээлэл хоорондоо зөрж байгаа. Тэгэхээр манайхаас гарсан ажлын хэсгийнхэн хоёр хоног үйлдвэрт ажиллаад мэдээллийн зөрүүтэй байдлыг нягтлах юм.

Л.Наранбаатар захиралд нэг удаа сахилгын шийтгэл ногдуулж, сануулах арга хэмжээ авагдаж байсан. Архи дарс уухаараа хэдэн өдөр алга болдог. Ийм удирдлага надад хэрэггүй. Үйлдвэрлэлийн ажиллагааг тасралтгүй явуулж, тэндээ байнга ажиллах гүйцэтгэх захирал хэрэгтэй. Алсын зайнаас үйлдвэрлэлээ удирдаж болохгүй. Л.Наранбаатар захирал үйлдвэр удирдаж, төрд ажилласан туршлага хомс. хууль дүрэм мөрдөх, хэрэгжүүлэх гэсэн ойлголт сул хүн юм билээ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *