ЦАГ АГААР: Улаанбаатарт 3 хэм дулаан

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ :

Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 12-ны 20 цагаас 04-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр  баруун өмнөөс, бусад нутгаар  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Халх голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 7-12 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй,  өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *