| |

Явган хүний зам дээрх шонг шөнийн цагаар шилжүүлж байна

Явган замын голд байрласан гэрлийн болон бусад шонгуудыг нүүлгэн шилжүүлэх ажил өчигдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Усны гудамжинд явган хүний зам дээр байрлуулсан 12 шонг авч, шилжүүлэх ажил эхэлжээ.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрээс нийт 55 гэрлийн шонг шилжүүлэх бөгөөд цаашид бусад шонгуудыг үе шаттайгаар шилжүүлж зорчих хэсгийг чөлөөлөх аж. Шилжүүлэх талбайг бэлтгэсний дараа замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар шонг шилжүүлнэ” гэв. Улаанбаатар хотын хэмжээнд явган хүний зам дээр 1,299 гэрлийн болон троллейбусны шон байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *