27 настай залуу өндрөөс үсэрч, амиа хорлохыг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 сарын 12-ны өдрийн 16.57 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах барилга дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.
Тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй Э нь барилга дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож, Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тухайн иргэнтэй цагдаагийн газрын сэтгэл зүйч ярилцаж, сэтгэл зүйн зөвөлгөө өгч байх үед аврагчид үйлдлийг таслан зогсоосон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *