Баянхонгор аймагт болсон шуурганаар дөрвөн айлын гэр нуржээ

Сүүлийн өдрүүдэд зарим нутгаар нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч буй. Улмаар малчдын гэр нурж, ашиглах боломжгүй болсон байна.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нэгдүгээр багийн “Дунд хөх хүрэм толгой” гэдэг газар 04.10-ны өдрийн 07:00-08:00 цагийн орчим 20 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Шуурганд иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг хоёрдугаар багийн “Муруй” гэдэг газар 04.10-ны өдрийн 12:00 цагийн орчим 21 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Шуурганд малчин Ө-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн “Өлзий” хороолол дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:00 цагийн орчим 19 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан.Шуурганд иргэн Б-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн “Зэрэглээ” гэдэг газар дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цагийн орчим 32 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Шуурганд малчин Б-ийн 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments