ГЕГ-ын 160 албан хаагчид ажлаас халагдах мэдэгдэл хүргүүлжээ
Авлигатай тэмцэх ажлыг хангах зорилгоор хэрэгжиж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд Гаалийн ерөнхий газрын 160 албан хаагчид ажлаас халагдах мэдэгдэл хүргүүлжээ.
Үүнд, төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй,
- Засгийн газраас баталсан орон тооноос хэтэрсэн,
- Өмнө нь авлига, хээл хахуулийн хэрэг холбогдож байсан,
- Тэтгэврийн насанд хүрсэн, тэтгэвэр болон цалингийн давхар орлоготой гэх үндэслэлээр дээрх мэдэгдлийг хүргүүлсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ тухайд “Хууль зөрчиж томилогдсон эдгээр томилгоог цэгцлэх нь нэг дэх зорилго. Хоёрт, олон нийтийн мэдээлэлд үндэслэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа, давуу байдлыг бий болгож байгаа хэсгүүдийг чөлөөлнө. Ирэх долоо хоногоос чөлөөлөгдсөн албан хаагчдын талаарх мэдээллийг албан ёсоор тогтмол өгч байх болно” гэлээ.