|

Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргаа, зарцуулалт

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг Засгийн газар 2021 онд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгосон юм.

Аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгосон. Маш бага хүүтэй тул олон ААН энэ зээлийг авах хүсэлтээ банкуудад гарган, нийт 6 их наяд төгрөгийн зээлийн өргөдөл иржээ. Гэвч зээлийн нийт санхүүжилт 2 их наяд төгрөг байв.

Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргаа, зарцуулалт:

  • Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2 тэрбум төгрөг,
  • Урт хугацаат репо санхүүжилтад 2 их наяд төгрөг,
  • Орон сууцны ипотекийн зээлд 2 их наяд төгрөг,
  • ХАА-н зориулалтын зээлд 888 тэрбум төгрөг зарцуулжээ.

2021 онд дийлэнх нь буюу 4.2 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс:

  • Ажлын байрыг дэмжихэд 1.9 их наяд төгрөг,
  • Урт хугацааны репо санхүүжилтэд 834 тэрбум төгрөг,
  • Орон сууцны ипотекийн зээлд 955 тэрбум төгрөг,
  • ХАА-н зээлд 494 тэрбум төгрөг гарчээ.

2022 онд

  • Ажлын байр дэмжих зээл олгоогүй,
  • Урт хугацаат репо зээлд 476 тэрбум төгрөг,
  • Ипотект 732 тэрбум төгрөг,
  • ХАА-н зээлд 300 тэрбум төгрөг, нийт 1.5 их наяд төгрөг зарцуулсан.

Нийт 5.7 их наяд төгрөг.

Хөтөлбөрийн хүрээнд анхлан 10 их наяд хэмээн төлөвлөсөн ч нийт 6.8 их наяд төгрөгийн зээл олгосон хэмээн Монголбанкнаас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *