Салхинцэцэг өвчин тусвал усанд орж, гадаа салхинд гарч болно

Улаанбурхан, салхинцэцэг өвчний тархалт, вакцинжуулалт олон улсын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-д 40 хүүхэд салхинцэцэг өвчнөөр эмчлэгдэж байна. Насны хувьд 0-5, 5-10, 5-25 насны хүмүүс байгаагаас дийлэнх нь 0-5 насныхан байна. Яаралтай тусламжийн тасгаар 2-3 тууралтат халдварын тохиолдлууд ирж, иргэд эмчилгээ үйлчилгээ авч байгаа. Үүнээс Салхинцэцгийн халдварын тохиолдол их бүртгэгдэж байгаа аж.

Тууралтын хувьд:

  • Толбон тууралт
  • Хөврүүн тууралт
  • Цэврүүтэй тууралт байдлаар гардаг.

Тууралт нь толгой, хүзүү, нүүр, их бие гээд биеийн бүх хэсэгт нэгэн зэрэг гардаг. Хэрэв хүүхэд халуурч л байвал тухайн хүүхдэд шинэ тууралт гарч байна гэсэн үг. Хөнгөн бол 3-5 хоног, хүнд бол  6-10 хоног тууралт гардаг.

Салхинцэцгийн халдварын үеийн зөвлөгөө:

  • Усанд орох
  • Агаар салхинд гарах /бусдад халдвар тараахгүй нөхцөлд/
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Хувийн ариун цэврээ сахих хэрэгтэй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *