Д.Эрдэнэсувд: Сөрөг хүчин АН-ыг үгүй хийх бодлого барьж, түүнийг нь УДШ хэрэгжүүлж байна
Ардчилсан Нам (АН)-ын даргын бүртгэлтэй холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээлэл болон бусад асуудлаар тус намаас мэдээлэл өгөв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд “Өнөөдөр Монгол Улсад хууль нь гууль болсныг УДШ нийтэд ил тод болсон үйлдлээрээ батлаад байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг хашиж байгаа миний бие Үндэсний бодлогын хорооныхоо итгэмжлэлтэйгээр төлөөлөх эрхээ аваад хүсэлт гаргахаар төлөөлөх эрхтэй этгээд биш байна гэдэг. Гэтэл ямар ч гэрчилгээгүй хүмүүсийг бүртгэдэг асуудал бий. Бүртгэснийхээ дараа гэрээн дээр нь бичилт хийлээ гээд баяр тэмдэглээд явж байгаа.
Сөрөг хүчин АН-ыг үгүй хийх бодлого барьж байгаа. Сонгуулийн тухай хуулиар тогтолцооныхоо өөрчлөлтийг хийгээд АН-ыг сонгуульд оруулахгүй байх үйлдлийг УДШ-ээр хийлгэж байна. Нөгөөтээгүүр үнэнийг хэлсэн хүмүүсийг УДШ нухчин дарахыг оролддог асуудал бий. УДШ нь “double standard”-аар ажиллаад байвал иргэд хэндээ итгэх юм бэ.
Иргэдийг саатуулж, айлгаж, дарамталж мэдүүлэг авдаг болсон. Цахим гав зүүдэг болжээ. Сүүлдээ шоронд хийдэг. Болохгүй байгаа зүйлийг нь хэлснийхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд хүртэл халдаж байгаа. Сөрөг хүчнээ нухан дарах гэсэн МАН-ын бодлогыг УДШ хэрэгжүүлээд сууж байгаа. Монголын ард түмэн сөрөг хүчнийг үнэхээр үгүйлж байна” гэлээ.