Хэнтий аймгийн 1788 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоно

Хэрлэн сумын нэг, хоёрдугаар багт гэр хорооллын шугам сүлжээ төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслөөр нэгдүгээр багт ариутгах татуургын 17929 м шугам, цэвэр ус дулаан хангамжийн 36000 м шугамын угсралт, хоёрдугаар багт ариутгах татуургын 17444,7 м шугам, цэвэр ус дулаан хангамжийн 36294.4 м шугамын угсралтын ажлыг тус тус хийх юм. Нийт 107.6 км урт шугам сүлжээний ажил гүйцэтгэхээс гадна 4,8 мегаватт халаалтын зуухны барилгыг барихаар төлөвлөжээ.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр нэгдүгээр багийн 859 өрх, хоёрдугаар багийн 929 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болж байгаа юм. Энэхүү ажил нь 2022 оны таван сараас эхэлсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад орох аж.
Эх сурвалж: Монцаме

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *