Гэр шатаж, 64 настай эмэгтэй галд өртөж нас барлаа
Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /64 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар