ИРГЭН: Нэгнээ зодож байхаар нь “Болиоч” гэсний төлөө танихгүй хүнд зодууллаа
Нэгэн иргэн цахим хуудастаа өөртөө тохиолдсон зүйлсийг сэрэмжлүүлэг болгож дараах нийтлэлийг хуваалцлаа. Тэрбээр:
“Ийм мэдээлэл тавьж буйд уучлаарай. Сэрэмжлүүлж байна. Хүмүүс араатан болжээ. Амьд явах баталгаа үгүй болсон байна. Огт танихгүй хүмүүс ийм болгочихлоо. Ийм бүлэг араатнууд бий болсон байна. Гэрийн хаалгаа эвдэх шахаад зодолдож буй хүмүүст юу болж байна гэж л харахад нэгийгээ газар унагаад нүүр рүү нь өшиглөж байсан.
"Хүүе ээ нэгнийгээ аллаа болиоч ээ" гэж хэлтэл "Чи юу вэ" гээд үг дуусаагүй байхад цохиуллаа. Цагдаа нар олох байх. Одоо бодоход хаалга үүд түжигнэлдээгүй, би гараагүй бол тэд нэгнийгээ алах байсан юм бил үү гэж бодох юм . Нэг бол хүн үхсэн байгаад би мэдээгүй бол, түжигнэлдээд зодоон болж байхад танайх яагаад мэдээгүй байв гэж цагдаа хэлэх байсан байх. Тэд гурвуулаа байсан, би ганцаараа байж таарсан. Амьд байгаадаа л бурхандаа талархаж байна . Хэрэв тэр хүн хутгатай байсан бол би амьд байх байсан уу" гэжээ.