М.Лхагвагэрэл Ази тивийн аварга боллоо
Үндэсний шигшээ багийн тамирчин , МУГТ М.Лхагвагэрэл Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр 125 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр эрэгтэйчүүдийн 125 кг жинд М.Лхагвагэрэл Хятад, Ираны бөхчүүдийг ялж финалд шалгарсан бөгөөд алтан медалийн төлөө Казахстаны Юсүп Батырмурзаевыг ялж анх удаа тивдээ аваргалав. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг 2015 оноос хойш найман жилийн дараа алтан медаль авлаа.
МУГТ М.Лхагвагэрэл шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа нэг ялж, хоёр удаа ялагдаж байсан U23 ангиллын ДАШТ-ийн хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, эзэн орны Юсуп Батырмурзаевыг 1:1-ээр ялснаар Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг найман жилийн дараа эх орондоо ийнхүү авчирсан.
Мөн 61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга Узбекистаны тамирчныг ялж, 74 кг жинд Олонбаярын Сүлдхүү Өмнөд Солонгосын тамирчныг ялж, Ганбаатарын Ганхуяг Узбекистаны тамирчныг ялж хүрэл медаль хүртсэн.
Харин 86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ Японы тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.
Ийнхүү чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон Монголын шигшээ баг 1 алт (125 кг М.Лхагвагэрэл), 3 мөнгө (62 кг П.Орхон, 55 кг Ч.Отгонтуяа, 65 кг Т.Тулга) 5 хүрэл (72 кг Э.Даваанасан, 53 кг Б.Болортуяа, 92 кг Г.Ганхуяг, 61 кг Т.Түвшинтулга, 74 кг О.Сүлдхүү) нийт 5 медальтай нутаг буцахаар боллоо.