БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Багануур дүүрэгт ажиллажээ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир болон албаныхан Багануур дүүрэгт өнөөдөр ажиллалаа.

Тус дүүргийн 2 дугаар хороонд барьж буй 288 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 2019 онд эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй удаашралтай явагдаж байна. Иймд салбарын сайд гүйцэтгэгч компанид ажлыг нэн яаралтай дуусгах үүрэг даалгавар өглөө.

Түүнчлэн “Гэрэлт-Ирээдүй” МСҮТ хувийн хэвшлийн байгууллага учир хувьсах зардал 10 сараар олгогддог, сурагчийн дотуур байр, спорт заал байхгүй зэрэг олон тулгамдаж байгаа асуудлаа уламжилсан бөгөөд МСҮТ-ийн статусыг тодорхойлох ажлын хэсгийг байгуулахаар болсон юм.

“Тоглонгоо суралцъя” сургалтын хөтөлбөртэй 235 дугаар цэцэрлэг гадна тохижилтгүйгээс орчны үнэлгээ алддаг байсан. Үүнтэй холбоотой зураг төсвийг хийлгэн, зориулалтын дагуу тохижуулж өгөхийг БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд хүссэн бөгөөд төсвийг шийдвэрлэхээр боллоо.

Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн багш, ажилтан албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг сонсхын зэрэгцээ сургуулиас тулгамдаж байгаа асуудлуудыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон дүүрэгтэй хамтран шийдвэрлэхээр боллоо.

Багануур дүүрэгт 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн 9 цэцэрлэгт 2113 хүүхэд хамрагдаж байгаа бол Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 87 хувь, төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 1, нийт 4 ерөнхий боловсролын сургуульд нийт 6882 сурагч хамрагдаж байна.

Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент 1,7, анги дүүргэлт 33,4 буюу стандарт түвшинд байна. Албан бус насан туршийн боловсролын нэг төвд 41 суралцагч, “Гэрэлт-Ирээдүй” МСҮТ-д үйлдвэрийн цахилгаанчин, гагнуурчин, барилгын сантехникч, бетон арматурчин, барилгын засал-чимэглэлч, сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан мэргэжлүүдээр нийт 198 суралцагч суралцаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *