| |

Атлантын далайн хог хаягдлаас бүрдсэн арал өөрийн экосистемтэй болжээ

Смитсоны хүрээлэн буй орчны судалгааны газрын эрдэмтэд Атлантын далайд оршдог хог хаягдлаас бүрдсэн томоохон арлыг судалж байхдаа эргийн бүсэд амьдардаг олон тооны төрөл зүйлийг илрүүлжээ. Тус төвийн далайн экологич Линдсей Харам “Бага хэмжээний сорьцоос олон тооны эргийн ойролцоо амьдардаг төрөл зүйл олдсон нь гайхалтай” гэж хэлсэн байна.

 

Харам бусад эрдэмтэдтэй хамтран хаягдлаас бүрдсэн арлаас 105 сорьц цуглуулжээ. Тэд хавч хэлбэртэн, далайн анемон гэх мэт зүйлийн амьтад илрүүлсэн аж. Сорьцыг шинжилж үзсэний үр дүнд “105 гаруй хаягдлын 70 хувиас нь эргийн бүс орчим амьдардаг төрөл зүйлийн амьтад илэрсэн” гэж Харам хэлсэн байна.

Эх сурвалж: NPR

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *