|

Альцгеймерийн эмчилгээнд үр дүнтэй шинэ эм илрүүлжээ

Массачусетсийн технологийн институтийн эрдэмтэд мэдрэлийн эсийн гэмтлийг болон Альцгеймерийн зарим шинж тэмдгийг зогсоох шинэ пептид бүтэцтэй эмийг илрүүлжээ. Энэхүү өвчинтэй хүний тархинд CDK5 нэртэй уургийн үйл ажиллагаа нэмэгддэг аж. Эрдэмтэд тэрхүү уургийн идэвхийг зогсоодог пептидийг хулганад тарьж үзэхэд мэдрэлийн эсийн гэмтлийг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулсан аж. Ингэсний үр дүнд хулгана төөрдөг байшин дунд замаа олох гэх мэт үйлдлийг хийхэд илүү сурцтай болсон байна.

Энэхүү судалгааны талаар Массачусетсийн технологийн институтийн Сурах, санах ойн хүрээлэнгийн захирал Ли Сүэй Цай “Тус пептидийн үзүүлж буй үр дүн үнэхээр гайхалтай. Бид мэдрэлийн эсийн гэмтлийг багасган мэдрэлийн эдийн үрэвслийг намдаах тал дээр гайхамшигтай үр дүн харсан” гэж хэлжээ. 

Эх сурвалж: MIT News

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *