А.Камелиятыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүллээ
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.
Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-дахь МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Хонаевын, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Маралбек Татварын хэлтсийн дарга А.Камелиятын, төлөөлөгч Ж.Адалбек Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын, төлөөлөгч З.Онгар ИТХ-ын төлөөлөгч А.Ерболын нэрийг тус тус дэвшүүлж, хамгийн олон санал авч ялалт байгуулсан А.Камелиятыг аймгийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, энэхүү шийдвэрээ Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах аж.