Архангайн аймагт шинэ төлийн 40 орчим хувь нь хорогджээ

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд хаваржилт хүндэрч, шинэ төлийн 40 орчим хувь нь хорогджээ. Тус сумын хэмжээнд 2022 онд 192 мянга орчим мал тоологдсоноос 5000 орчим нь хорогджээ. Мөн 23 мянга орчим мал төллөснөөс 40 орчим хувь нь хорогдсон байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ жил хөнгөлөлттэй үнээр 17.1 тонн  хивэг, аймгийн мал хамгаалах сангаас 70 шуудай хивэг, 70 шуудай долооц, 50 шуудай хорголжин тэжээл олгосныг малчдад тараасан байна.

Шадар сайд С.Амарсайхан “Мал аж ахуйн салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийснээр зөвхөн малчдын амьжиргаа дээшлээд зогсохгүй, жил ирэх тусам цөлжиж буй Монгол орны байгаль, хөрсийг сайжруулах, стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хүнсийг хангах,  гадаад улс орнууд руу чанартай бүтээгдэхүүн экспортлох зэрэг олон талын үр ашигтай. Тиймээс Засгийн газраас мал аж ахуйн салбарт шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *