“Хүн бүр байгаль хамгаалагч” арга хэмжээ ирэх 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Экологийн цагдаагийн алба хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажилд иргэн бүр идэвх санаачилгатай оролцох соёлыг төлөвшүүлэх, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
“ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” нэгдсэн арга хэмжээ 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нэг сарын хугацаанд үргэлжилнэ.